ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүндэт медалиар Гурванзагал сумын уугуул, эдүгээ 102 настай, 1945 оны Чөлөөлөх дайны Ахмад дайчин Яринпилийн Өсөхийг шагнасан шагналыг Оросын холбооны Улсын Элчин сайдын яамныхан түүний гэрт зочлон гардууллаа.
Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг болон ахмад дайчин Я.Өсөхийн үр хүүхдүүд оролцлоо.