Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн нийт ажилтан, албан хаагчид Хөлөнбуйр сумын гал түймрийн аюулд өртсөн айл өрхөд туслах зорилгоор “Малчдад туслах аян” өрнүүлж 5,455,000 төгрөг, 17 нэр төрлийн 1,477,400 төгрөгийн эд материалын хандив, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 400,000 төгрөгийн хандивыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Аймгийн Онцгой комиссын зүгээс тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хандивыг шаардлагатай газарт нь нэн даруй хүргэхээ мэдэгдэв.