УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын хууль тогтоол, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
УИХ-ын гишүүд он гарснаас хойш 13 сумын бүх багийн иргэдтэй уулзалт хийсэн бол өнөөдөр нийт 6 удаагийн уулзалтаар Хэрлэн сумын бүх багийн иргэдтэй хийх уулзалтаа дуусгалаа.