Монгол улсын хэмжээнд “Хүн ам, орон сууцны тооллого” явагдаж байна

5 жил
Монгол улсын хэмжээнд “Хүн ам, орон сууцны тооллого” явагдаж байна
 
Хүн ам, орон сууцны тооллого нь 1989 оноос хойш 4 дахь удаагаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хүн амын тоог Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгжийн түвшинд өрх, хүн амын суурь мэдээллийг гаргах, Хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тодорхойлох, Гадаадад оршин суугаа Монгол иргэдийн тоог гаргах зорилготой “Хүн ам, орон сууцны тооллого 2020” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна.
 
Иргэд та бүхэн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд http://registration.nso.mn хаягаар орж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээллийг шалгаж засварлах, Харьяа баг дээрээ очиж “хүн ам, өрхийн мэдээллийн сан” дахь мэдээллээ шинэчлүүлэх боломжтой юм.
 
Уг тооллогыг хийснээр төлөвлөлт хийх, бодлого боловсруулах нэн хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр бүрдэнэ. Сургууль, эмнэлэг, ирээдүйн хүн амын төлөв, шинэ хот суурин. Бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлнэ. Хүн ам зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлно. Тооллого бол түүхийн үнэт лавлагаа болон хадгалагдана.