"АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2 хоног
"АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан "Авлигын эрсдэлийг бууруулах тусгайлсан төлөвлөгөөний хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран "Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалт нь Авлигын эсрэг хууль, тогтоомж болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, шүүхийн байгууллагын хүрээнд дэх авлигын эрсдэлийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Сургалтад шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүгч,шүүхийн Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хамрагдаж байна.