ХҮН БА МАЛЫН ДУНД ХАЛДВАР ДАМЖИХ ХЭЛХЭЭ, ЗООНОЗ ӨВЧНИЙ ХАЛДВАРЫН ЗАГВАРЧЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ШИНЭ АРГА” ТӨСЛИЙН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

3 хоног
ХҮН БА МАЛЫН ДУНД ХАЛДВАР ДАМЖИХ ХЭЛХЭЭ, ЗООНОЗ ӨВЧНИЙ ХАЛДВАРЫН ЗАГВАРЧЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ШИНЭ АРГА” ТӨСЛИЙН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Америкийн Нэгдсэн Улсын Вашингтоны их сургууль, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн сургууль болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан “Хүн ба малын дунд халдвар дамжих хэлхээ, зооноз өвчний халдварын загварчлалыг сайжруулах шинэ арга” сэдэвт төслийн багийн Монгол талыг хариуцсан ахлагч Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн сургуулийн профессор вирусологич Б.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбаттай уулзлаа.
Төслийн баг нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд эрсдэл учруулж буй зоонозын өвчний хүн малын дундах халдвар дамжих хэлхээг тогтоох, загварчлах аргачлалыг боловсруулж, баталгаажуулах туршилтын судалгаа хийх юм.
Энэхүү төсөл улсын хэмжээнд 2 аймгийн 4 сум (Өвөрхангай аймгийн Уянга, Гучин ус, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул) сумдад 2025-2029 он хүртэл 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн хүрээнд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч дээрх сумдын 100 малчин өрхийг хамруулан малаас цусны дээж авч орон нутгийн лаборатори түшиглэн шинжлэн бүртгэсэн малд GPS бүхий хүзүүвч зүүж хөдлөл зүйн мэдээллийг цуглуулж анализ дүгнэлт хийх, залуу малын эмч нарыг чадавхжуулах сургалтад хамруулах, эрдэм шинжилгээний хамтарсан өгүүлэл бэлтгэж хэвлүүлэх, орон нутгийн судлаач бэлтгэхэд хамтран ажиллах юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүх хариу үйлдэл:
Kena Hrtwin, Bawaasan Ulaanhvv ба өөр 23 хүн