“ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОРТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ “МАРШАЛ” ТАСАГ УЛААНБААТАРЫГ ЗОРИЛОО

3 хоног
“ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОРТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ “МАРШАЛ” ТАСАГ УЛААНБААТАРЫГ ЗОРИЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолборт тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотыг зорьж байгаа “Маршал” тасгийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны нарийн бичгийн дарга бэлтгэл хурандаа Ж.Сүхбаатар, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн ажлын албаны дарга бэлтгэл дэд хурандаа Б.Отгонбаяр нар тэмцээнд нь амжилт хүсэн гаргаж өглөө.