УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

4 хоног
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэлээс: Нэг.Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд: 1.“Окарина” олон улсын хөгжмийн фестиваль зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газрын дарга нарт, тус арга хэмжээний үеэр нутгийн брэнд бүтээгдэхүүнээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт,
2.Хан-Уулын тахилга зэрэг нийтийг хамарсан тэмдэглэлт арга хэмжээний дараа үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахыг Хэрлэн сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрын даргад, цаашид тогтмолжуулж, хяналт тавьж ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад,
3.Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхэлж байгаатай холбогдуулан төгсөлтийн шалгалтын бэлтгэл, аялал зугаалга, ангийн засвар үйлчилгээ гэх мэт ажлуудад эцэг эх, асран хамгаалагчдаас санал авч, тэдний оролцоог хангаж зохион байгуулах чиглэл хүргүүлэхийг аймгийн Боловсролын газрын даргад,
4.“Ойн ангиудын үйл ажиллагаанд дүгнэлт гаргах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг 2025 оны эхний хагас жилийн байдлаар гаргаж, аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулахыг аймгийн Байгаль орчны газрын даргад,
5.Улсын чанартай болон орон нутгийн авто зам дагуу үүссэн хогыг цэвэрлэх ажлыг сумдын Засаг даргын тамгын газартай хамтран үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг аймгийн Байгаль орчны газрын даргад,
6.Хот хооронд зорчих автобусны чанар, үйлчилгээг сайжруулж, иргэдийн тав тух, аюулгүй байдал болон хүний эрхийг хангаж ажиллахыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Дорнод салбарын даргад,
7.Аймгийн Засаг даргын 2025 оны А/309 дүгээр “Мал амьтны сэг зэм, тэдгээрийн гаралтай хог хаягдлыг устгах, халдваргүйтгэх арга хэмжээг зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулсан ажлыг танилцуулж ажиллахыг аймгийн Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газрын даргад,
8.Аймгийн Засаг даргын 2025 оны А/01 дүгээр “Зорилтот жилийг батлах тухай” захирамжаар дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг 2025 оны эхний хагас жилийн байдлаар гаргаж ирүүлэхийг нийт сум, агентлагийн дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргад,
9.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад, үр дүнг нэгтгэж танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад,
10.Олон нийтийг хамарсан, төвлөрсөн арга хэмжээний үеэр нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эрүүл ахуйн чиглэлээр болон зохион байгуулалтаар дэмжиж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад,
11.Хүүхдийн тоглоомын талбайд цахилгааны аюулгүй байдал, гэрэлтүүлэг, замын далан, ухсан нүх, суваг, шуудуу гэх мэт асуудлуудад анхаарч, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллах чиглэл хүргүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад,
12.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн тайланг ирүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад, нэгтгэж танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад тус тус даалгав.