Монголын Улаан загалмайн нийгэмлэг Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын Дорнод аймгийн хорооны дарга, Монгол Улсын Үйлчилгээний Гавъяат ажилтан Б.Ганболдын санаачлагаар “Окарина” олон улсын хөгжмийн наадмыг орон нутагт анх удаа зохион байгуулж байна.
Тус наадмын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцлоо.
Энэхүү наадамд манай аймгаас 400, Баян-Өлгий аймгаас 7, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас 5, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотоос 12, Бүгд Найрамдах Солонгос улсын 102 уран бүтээлч оролцож байгаа юм.