СОЛОНГОС УЛСТАЙ СОЁЛ, БОЛОВСРОЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА

1 хоног
СОЛОНГОС УЛСТАЙ СОЁЛ, БОЛОВСРОЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Энэ сарын 05-ны өдөр Солонгос үндэстний “Окарина” Олон улсын хөгжмийн наадам Дорнод аймагт болж буйтай холбогдуулан Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл, Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ли Чанг Гью, Солонгосын Окарино хөгжмийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ким Жи Юүүн тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Солонгос үндэстний “Окарина” Олон улсын хөгжмийн наадмыг Дорнод аймагт зохион байгуулж буйд талархал илэрхийлж, “Хүн болох багаасаа” төсөлтэй хамтран ажиллах боломжтойг дурдав.
Мөн Солонгосын Хүний Нөөцийн Хөгжлийн нийгэмлэг, Окарино хөгжмийн нийгэмлэг, Дүрс бичлэг, Компьютер болон дагалдах төхөөрөмжүүд, цахим самбар үйлдвэрлэлийн “Даон Технологи” компани, Асфальт бетон үйлдвэрлэлийн компани, шинжлэх ухаан, техникийн мэргэжилтнүүдийн нэгдсэн холбоо, “Инсидекореа” цахим сонинтой хоёр тал хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм.