УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРЛАА

16 цаг
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРЛАА
Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний 5 тохиолдол батлагдаж, 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлуудаас 3 нь Улаанбаатар хот болон бусад аймгаас зөөвөрлөгдөн ирсэн бол үлдсэн 2 нь дотоодын халдварын тохиолдол байна.
Цаашид халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, амны хаалт хэрэглэх, гар ариутгал хийх зэрэг халдварын эсрэг зайлшгүй дэглэмүүдийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Одоогоор аймгийн хэмжээнд 4000 хүн тун дархлаажуулалтын нөөцтэй бөгөөд голомтын дархлаажуулалтыг хийж байна.
Иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэм мөрдөж тогтмол амны хаалт зүүхийг уриалж байна.