Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Хянганы гудамжны 0.96 км авто замыг шинэчлэх ажил эхэлж байна.
Энэ хүрээнд маргааш буюу 6 дугаар сарын 13-наас эхлэн 4 хоногийн хугацаанд Хэрлэн сумын 7-р багийн нутагт байрлах аймгийн Төв номын сангийн баруун уулзварын авто замын хөдөлгөөнийг бүрэн хааж, уулзварын засварын ажлыг хийж гүйцэтгэх тул жолооч та зорчих хэсгээ зөв тооцоолон замын хөдөлгөөнд оролцоно уу.