ЗҮҮН БҮСИЙН ОЁДОЛЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

7 цаг
ЗҮҮН БҮСИЙН ОЁДОЛЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Аймгийн оёдолчдын холбооноос санаачлан зүүн бүсийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Монголын хувцасны дизайнеруудын элит холбооны ерөнхийлөгч Б. Батжаргал, аймгийн оёдолчдын холбооны тэргүүн Д.Ганчимэг, Ахуй үйлчилгээ хөгжил судалгааны дэвшил нийгэмлэг холбооны ерөнхийлөгч Ж.Оюунчимэг, Хэнтий,Сүхбаатар аймгийн оёдолчдын холбооны төлөөлөл,аймгийн холбогдох байгууллагын дарга нар болон оёдолчид оролцлоо.
Зөвлөгөөний үеэр ахуй үйлчилгээний салбарт манлайлан ажиллаж, амжилт гаргаж буй шилдэг оёдолчдыг шагнаж, урамшуулсан бөгөөд салбарын өнөөгийн байдал, үйлдвэрлэлийн зах зээлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.