Ч.Ганбат: Улаанбурхан өвчнөөс сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиж ажиллах шаардлагатай.

6 цаг
Ч.Ганбат: Улаанбурхан өвчнөөс сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиж ажиллах шаардлагатай.
🔜Долоо хоног бүрийн Даваа гарагт #аймгийн_Удирдах_ажилтны_шуурхай_хуралдаан болдог.
Өнөөдрийн /2025.06.16/ хуралдаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас "Улаан бурхан өвчин", аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ онд тохиож буй 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээллийг тус тус танилцууллаа.
Дээрх мэдээллүүд болон бусад чиглэлээр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1.Аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчний тохиолдол 11 бүртгэгдсэнээс 60 орчим хувь нь 0-4 насныхан байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг уриалах,
-Цаашид нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, бүх шатны байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах;
2.Аймгийн Засаг даргын 2024 оны А/157 дугаар “Мэдээ тайлангийн хуваарь батлах тухай” захирамжийн дагуу 2025 оны эхний хагас жилийн мэдээ, тайлангийн үнэн, бодит байдлыг бүрэн хариуцаж, тогтоосон хугацаанд чанартай ирүүлэхийг нийт байгууллагын удирдлагуудад;
3.Сумдын бүсийн уралдаан болон аймаг, сумын баяр наадмын өдрүүдэд хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, холбогдох стандарт, дүрэм журмыг мөрдүүлж ажиллахыг мэргэжлийн байгууллагын удирдлагуудад;
-Хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нарт;
4.Аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хороонд орсон удирдлагууд идэвх санаачилгатай ажиллах, мөн тус ажлын хэсэгт орсон байгууллагын албан хаагчдыг ажиллах нөхцөл боломжоор хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад;
5.Хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэлд захиалагчийн болон ашиглагч байгууллагын зүгээс тасралтгүй хяналт тавьж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад болон аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад;
6.Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, хүнд даацын ачаа тээврийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажил зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн даргад;
-Аялал жуулчлалын төлөвлөгөө гаргаж, жуулчдын тоог бодитоор гаргаж ажиллахыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргад тус тус үүрэг болгов.