ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 800 ОНОО АВСАН ШАЛГУУЛАГЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

1 хоног
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 800 ОНОО АВСАН  ШАЛГУУЛАГЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
Энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад 800 оноотой шалгагдаж дээд амжилт үзүүлж, оюуны хөдөлмөрөөрөө тэргүүлсэн сурагч нэг бүрт 1.0 сая төгрөгийн урамшуулал олголоо. Аймгийн Засаг даргын нэрэмжит энэхүү урамшууллыг 2017 оноос эхлэн 8 дахь жилдээ олгож байгаа бөгөөд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Ёл, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл нар гардууллаа.
“Элсэлтийн шалгалт-2025”-д амжилттай шалгагдаж, 800 оноотой үнэлэгдсэн шалгуулагчид:
1. Энхсайханы Төрбилэг –Долоодой сургуулийн сурагч, математикийн хичээлээр 800 оноо /Бэлтгэсэн багш Ц.Алдармаа
2. Одсүрэнгийн Эрхэс- Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн сурагч, англи хэлний хичээлээр 800 оноо /Бэлтгэсэн багш Э.Цэндсүрэн/
3. Магсаржавын Цогзол Хан-уул сургуулийн сурагч, газарзүйн хичээлээр 800 оноо /Бэлтгэсэн багш Д.Гантулга/
Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын 800 оноотой дүйцүүлсэн шалгуулагчид:
1.Энхсайханы Төрбилэг:Долоодой сургуулийн сурагч, Олон улсын математикийн “Standardized test-SAT math” шалгалтын үнэлгээ, англи хэлний IELTS шалгалтын үнэлгээг тус тус элсэлтийн шалгалтын 800 оноотой дүйцүүлсэн. /Бэлтгэсэн багш Ц.Алдармаа, Brighton Rufaro Rupango/
2. Одсүрэнгийн Эрхэс: Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн сурагч англи хэлний IELTS шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын 800 оноотой дүйцүүлсэн. /Бэлтгэсэн багш Э.Цэндсүрэн /
3. Бат-Эрдэнийн Мишээл: Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн сурагч, Олон улсын математикийн “Standardized test-SAT math” шалгалтын үнэлгээ, англи хэлний IELTS шалгалтын үнэлгээг тус тус элсэлтийн шалгалтын 800 оноотой дүйцүүлсэн. /Бэлтгэсэн багш Г.Михлай, Т.Гэрэлмаа/
4. Батболдын Эмүжин:Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн сурагч, олон улсын англи хэлний IELTS шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын 800 оноотой дүйцүүлсэн. /Бэлтгэсэн багш Т.Уянга/
5. Ганболдын Номингуа:Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн сурагч олон улсын англи хэлний IELTS шалгалтын үнэлгээг тус тус элсэлтийн шалгалтын 800 оноотой дүйцүүлсэн. /Бэлтгэсэн багш О.Саранцэцэг/ тус тус амжилтыг үзүүллээ.