Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хязгаарыг 22 цаг хүртэл ажиллуулахаар захирамжлав

4 жил
Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хязгаарыг 22 цаг хүртэл ажиллуулахаар захирамжлав

Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрүүдийг үндэслэн, хөрш зэргэлдээ улс оронд шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр хугацаанд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 22:00 цаг хүртэл ажиллахаар тогтоожээ.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.