Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж аймгийн Онцгой комисст орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.
Өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Онцгой комисст М.Бас-Эрдэнэ тэргүүнтэй Дорнод аймаг дахь Зүүний хүчний холбоо 2.0 сая төгрөг, Сэргэлэн сумын, 1 дүгээр Барчин баг 450.000 мянган төгрөгийн тусламжийг хүлээлгэн өглөө.
Аймгийн Онцгой комиссын зүгээс иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Тэр дундаа аймгийн хэмжээнд байгаа 67 багаас анхдагч болж Б.Оюунцэцэг даргатай Сэргэлэн сумын Барчин 1 дүгээр багийн хамт олон, нутгийн иргэдэд онцгойлон баярласнаа илэрхийлсэн юм. Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: “Орон нутгийн үйлдвэр, аан, байгууллага, хамт олон, баг, сайн дурынханы өгч буй энэхүү хандив тусламжийг Шинэ коронаврусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчид болон иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд зориулах бөгөөд хэрхэн зарцуулсан мэдээллийг нийтэд шилэн байдлаар мэдээлэх болно” гэв.