Аймгийн Онцгой комиссод аж ахуй нэгж, иргэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

4 жил
Аймгийн Онцгой комиссод аж ахуй нэгж, иргэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, шат дараалласан арга хэмжээг авч байна.

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчид цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Энэхүү алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэн дэм хайрлаж байна.

Өнөөдөр /2020.11.24/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр 5000ш нэг удаагийн  амны хаалт, Х.Баатарсүх даргатай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хамт олон 2000ш нэг удаагийн  амны хаалт, 11 постод ажиллаж буй алба хаагчдад нэг өдрийн үдийн цай, зарим ААН-д нэг удаагийн тусламж нийт 1.200.000 төгрөгийн бүтээгдэхүүн, Н.Пүрэвээ захиралтай Турба авто сервисийн 15000ш нэг удаагийн амны хаалтыг аймгийн Онцгой комиссод тус тус гардуулан өглөө.

Тусламжийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат болон гишүүд хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчиддаа зарцуулах болно.Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэв.

Аймгийн Онцгой комисс ард иргэд, аж ахуй нэгжийн хүмүүнлэгийн тусламжийг 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудын 11:00 цагт хүлээн авч, олон нийтэд мэдээлж байна.