ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!

4 жил
ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!
Гэр бүлийн хүрээнд гэр бүлийн гишүүн, төрөл садан, гэр бүлээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа харилцаатай хүний хэн нэгэн нь нөгөөгөө хүч, эрх мэдлээрээ далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа бөгөөд хэн нэгэн хүний, ганц нэг удаагийн, санамсаргүй, тохиолдлын зан үйл бус, тодорхой зорилготой, төлөвлөгдсөн, ухамсарт үйлдлээр хийж буй бусдыг зовоон тарчилгах хэлбэр юм.
*********************
Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ.
2020 онд дэлхий даяараа “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе! уриан дор нэгдэж хүчирхийллийн эсрэг нийгэм тэр чигээрээ дуугарах, хүн бүр үйлдэл хийхийг уриалж, сануулж байна.