“Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг байрлуулах, шилжүүлэх журам”-д САНАЛ АВЧ БАЙНА

4 жил
“Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг байрлуулах, шилжүүлэх журам”-д САНАЛ АВЧ БАЙНА

ХӨШӨӨ, ДУРСГАЛ ХҮНДЭТГЭЛИЙН САМБАР, ТҮҮХ СОЁЛЫН

ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ БАЙРЛУУЛАХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг байрлуулах, шилжүүлэхэд энэхүү журмыг баримтлана.
  • Энэхүү журмын зорилго нь улс орны болон бүс нутгийн соёл урлаг,түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг орон зайн төлөвлөлттэй уялдуулан байрлуулах, мэдээллийн санд бүртгэх, хадгалах, хамгаалах, шилжүүлэх асуудлыг зохицуулахад оршино.
  • Хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл нь холбогдох өгөгдлийн хамт аймгийн хот байгуулалтын мэдээллийн санд (цаашид “Мэдээллийн сан” гэх) бүртгэгдэж хадгалагдана. Мэдээллийн санг эрхлэгч байгууллага нь Соёлын асуудал эрхэлсэн орон нутгийн захиргааны байгууллага болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж мэдээлэл солилцоно.
  • Энэ журманд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.4.1. Хөшөө гэж соёл урлаг,түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хэлнэ.
1.4.2. Дурсгал хүндэтгэлийн самбар гэж улс эх орны хөгжилд болон соёл урлагт гавъяа зүтгэл гаргасан зүтгэлтний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор бичсэн дурсгалын үг, бичээсийг хэлнэ.

  • Хөшөө, хүндэтгэлийн самбар байрлуулахдаа дараах зарчмыг баримтлана.

1.5.1.Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавъяа байгуулсан хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх болон түүх соёлын дурсгал, газар зүй, түүхэн уламжлалыг хадгалах, гавъяа зүтгэлтний дурсгалыг алдаршуулах, соёл урлаг,түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг орон зайн төлөвлөлттэй уялдуулсан байх;

1.5.2.Төр нийгмийн зүтгэлтэн, гавъяат үйлстний дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн онцлох, тэмдэглэлт үйл явдлыг алдаршуулах тохиолдолд;

1.5.3. Хөшөөг босгохдоо түүхэн үйл явцаас хойш 50 жилийн дараа босгох;

1.5.4.Гадаадын иргэний дурсгалыг алдаршуулах хөшөөг дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд болон Монгол улсын хөгжилд гавъяа зүтгэл гаргасан тохиолдолд босгох;

Хоёр. Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах.

2.1. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг аж ахуйн нэгж, байгууллаган, нам, олон нийтийн байгууллага, иргэд албан бичгээр аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлд гаргана.

2.2. Хот байгуулалтын орон тооны бус зөвлөл ажиллаж, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар, байршлыг батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж аймгийн Засаг даргад уламжиллаж шийдвэрлүүлнэ.

2.3. Дурсгал хүндэтгэлийн самбарыг төр, нийгмийн зүтгэлтэн болон гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх зорилгоор түүний ажиллаж байсан албан байгууллага болон амьдарч байсан байрны хананд байрлуулна.

2.5. Дурсгал хүндэтгэлийн самбарын хэмжээ нь байрлуулах гэж буй барилгын хана, фасадны өнгө, хэмжээнээс хамаарна.

2.6. Дурсгал хүндэтгэлийн самбар дээр байрлуулах үг нь Монгол хэл дээр бичигдсэн, ойлгомжтой, үг үсэг, утга найруулгын хувьд алдаагүй байна.

2.7. Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг төрийн захиргааны байгууллага, нам олон нийтийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд гаргаж болох бөгөөд дор дурьдсан материалыг бүрдүүлнэ.

2.7.1. Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байгуулах үндэслэл, намтар түүх

2.7.2. Салбарын болон төрийн бус байгууллагын тодорхойлолт.

2.7.3. Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарын зураг төсөл, эх загвар

2.7.4. Хөшөө байрлуулах газрын байршлын схем зураг

2.7.5. Хөшөө босгох газрын төлөвлөлт, тохижилтын зураг

2.7.6. Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарын зардал хөрөнгийн нарийвчилсан тооцоо, материалын шийдэл, эх үүсвэрийн мэдэгдэл, хадгалалт, хамгаалалтын мэдээллүүд.

2.8. Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэн нь холбогдох зардлыг хариуцна.

Гурав. Хадгалалт, хамгаалалт, бүртгэл

3.1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах түүх, соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцагч болон өмчийг эзэмшигчийн хүлээх хариуцлагыг тодорхой болгох зорилгоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн өмчлөгчийг Орон нутгийн өмчийн газар /цаашид “өмчлөгч” гэнэ/ нөгөө талаас түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хариуцан хамгаалагчийг төлөөлж Засаг даргын Тамгын газар /цаашид “хамгаалагч” гэнэ/, нөгөө талаас түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшиж буй байгууллага, аж ахуй нэгж, иргэн /цаашид “эзэмшигч” гэх/ -тэй гэрээ байгуулж ажиллана.

3.2.“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн дагуу бүртгэл, хамгаалалтанд авна.

3.3. Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарын эх загварыг аймгийн Ерөнхий Архитектороор батлуулах бөгөөд батлагдсан зургийн дагуу босгох асуудлыг орон нутгийн захиргааны байгууллага болон захиалагч хариуцна.

3.4. Зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарыг албадан буулгах ба гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж улсыг хохиролгүй болгоно.