Шри шри амьдрах урлагийн “Амар амгалан” төвийн хамт олон хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

4 жил
Шри шри амьдрах урлагийн “Амар амгалан” төвийн хамт олон хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Дэлхий нийтийг түгшээж буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж Дорнод аймаг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, шат дараалласан арга хэмжээг авч ажиллаж байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэн дэм хайрласаар байна.
Өнөөдөр /2020.12.16/ Н.Энхжаргал тэргүүнтэй Шри шри амьдрах урлагийн “Амар амгалан” төвийн хамт олон 50 ширхэг эрүүл мэндийн багц, 370 ширхэг нэг удаагийн амны хаалтыг аймгийн Онцгой комиссод гардуулан өглөө.
Тусламжийг Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон гишүүд хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдадаа зарцуулах болно.Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэв.