ТЕГ-ЫН Дорнод аймаг дахь газрын хамт олон “Гавьяат үйлстэн” байгууллага боллоо

4 жил
ТЕГ-ЫН Дорнод аймаг дахь газрын хамт олон “Гавьяат үйлстэн” байгууллага боллоо
Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Тэмдэглэлт өдөр, шагнал бий болгох тухай” 303 дугаар захирамжийн дагуу Б.Бямбаа даргатай ТЕГ-ын Дорнод аймаг дахь газрыг “Гавьяат үйлстэн” байгууллагаар тодрууллаа.
Энэхүү шагналыг эх оронч, бүтээлч, санал санаачилга гарган, ард иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажилласан байгуулага, иргэнд гардуулдаг юм.
Дорнод аймаг дахь Тагнуулын газрын хамт олон нь аймаг орон нутгаа аливаа эрсдэл, хохиролоос урьдчилан сэргийлж, цар тахлын үед ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллахад өөрсдийн онцгой санал санаачлагыг гарган, бодит хувь нэмрээ оруулсныг нь ийнхүү үнэлэв.