“Зүйр цэцэн үгийн тайлбар” уралдааны шилдгүүд шалгарлаа

4 жил
“Зүйр цэцэн үгийн тайлбар” уралдааны шилдгүүд шалгарлаа

Аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “УЛАМЖЛАЛТ БОЛОВСРОЛ” төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд “Зүйр цэцэн үгийн тайлбар” уралдааныг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэгч 6 сумын 210 гаруй  багш, сурган хүмүүжүүлэгч оролцлоо.

Уралдааны шагналт байранд: 

1-р байр:  Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Г.Гантуяа

2-р байр. Ерөнхий боловсролын Хан-Уул сургуулийн багш С.Оюунтуяа

3-р байр Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн багш Ж.Цэрэндолгор нар тус тус шалгарлаа.  

Талархал, мөнгөн шагналыг өнөөдөр /2020.12.21/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий нар гардуулан өглөө.

“Уламжлалт боловсрол” төсөл нь Монгол үндэстний ардын өв, соёлын үнэ цэнийг хүүхэд, залууст үлдэцтэйгээр сэргээн ойлгуулах, хэрэглэгдэхүүн болгож өвлүүлэн  уламжлуулах, тэр дундаа Зүйр цэцэн үгийн утга агуулга, ач холбогдлыг хэрхэн тайлж унших, ойлгох, сэтгэн бодох чадвар мэдлэгийг хөгжүүлэхэд хэрэглэх, үйлийн зөв, бурууг дэнслэн ойлгох, зөв хүн болгон төлөвшүүлэх ЗОРИЛГО бүхий юм.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, зогсож буй хүмүүс