Энэ онд Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 153 төсөл, арга хэмжээний ажил тусгагдаж, тендер шалгаруулалтыг хууль, дүрэм журмын дагуу зохион байгуулсан ба давхардсан тоогоор 325 оролцогч тендер ирүүлснээс 139 төсөл, арга хэмжээнд гүйцэтгэгч шалгарсан байна. төсөл арга хэмжээнд шалгарсан оролцогчоос 94 аж ахуйн нэгж буй нийт төсөл, арга хэмжээний ажилтай харьцуулбал 61 хувь нь дотоодын буюу орон нутгийн аж ахуйн нэгж шалгарсан байна. Тендер шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд нь тендерийн баримт бичгийн бүрдэл, шалгуур үзүүлэлтийг хангаагүй шалтгаан нөхөцлийг үндэслэлийн хамт тухай бүр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлж байна.