Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Сум хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хүлээн авч хянан шийдвэрлүүлнэ.

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

-"Бүтэн өнчин хүүхэд" гэж эцэг, эх нь  тогтоогдоогүй эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх эцэг нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг                                 

-Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1, 13.2.2-т заасан иргэнд тэтгэмж олгохдоо сум, хорооны нийгмийн ажилтан нь тухайн иргэнтэй " Хүүхэд асран тэтгэх гэрээ" байгуулна. Уг гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, талуудын эрх үүрэг, хариуцлага, хяналт, гэрээ дуусгавар болох үндэслэлийг тусгана. Гэрээг сум хорооны Засаг дарга батална

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Өргөдөл                                                       
2. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт                                                  
3. 2 хувь цээж зураг                                                                                                                                                  

4.Асруулагчийн иргэний үнэмлэх / 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/, хуулбарын хамт                 
5. Эцэг , эхийн нас барсны гэрчилгээ                                      
6. Үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж, хуулбарын хамт                                                  
7.Асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт                            
8. Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Хэрлэн сумын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баянцагаан Б.Буянжаргал Б.Дөлгөөн 7058-2255

Буцах Хэвлэх
  • Хаяг:

    ЗДТГ, Дорнод аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг, Хүний хөгжлийн ордон

  • Утасны дугаар:

    70582255

  • Имэйл хаяг:

  • Вэбсайт:

    Вэбсайтад зочилох

  • Факс: