Газарзүйн байршил
Аймгийн төвөөс 200 км, УБ хотоос 600 км газар алслагдсан, нутаг дэвсгэрийн хувьд хойноосоо урагш 86 км, баруунаас зүүн тийш 73 км үргэлжилсэн 563,3 мянган га газартай, хойт талаараа ОХУ-ын Чита муж, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин, Дадал сум, бусад хэсгээрээ Баяндун, Цагаан-Овоо сумдуудтай тус тус хиллэдэг.
Газар нутаг
Мухарын ам, Нэмнийн хөндий, Туг өндөр, Зүрх уул, Бүрэн Хан, Эрдэнэтолгой, Бумбат, Хараат, Баян Уул, Дун, Улаан чулуу, Эрээн, Хархираа өндөр, Дэл гэх мэт олон сайхан үзэсгэлэнт уул хад, хөндий, ургамал амьтан элбэгтэй бөгөөд Онон, Улз, Хэр, Унагай зэрэг томоохон гол горхитойгоос гадна Гэрт, Үет цагаан, Хар нуур, Хөтөл, Дархинтын цагаан нуур, Холбоо нуур, Нүдэн зэрэг олон нуур цөөрөм, Ажнайн рашаан, Ар эрээний рашаан, Цагаан дэвийн рашаан, Ар булгийн рашаан, Эрдэнэтолгойн шавар зэрэг дотор эрхтэн, элэг ходоодонд сайн рашаан булагуудтай.
«Тэнгэрийн тахилгат хөх сүм» бөө мөргөлийн төвд хол ойрын сүсэгтэн олны цуваа тасардаггүй.
Үндэсний сурын Монгол улсын мэргэн 19, спортын мастер 31 гаруй харваачидтай, харваачдын өлгий нутаг билээ.
Баян-Уул сум нь 1924 онд байгуулагдаж 1927 онд Алхана, Баян Хан уул, 1932 оноос Тариалан сум нэрээр тус тус нэрлэгдэж байснаа хожим Жаварт хошуунд суурьшин Баян-Уул сум хэмээн нэрлэгдсэн бөгөөд эдүгээ 99 жил болоод байна.
ОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
АЮУРЗАНЫН АЗБАЯРЫН ТАНИЛЦУУЛГА
2023.01.11
Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Аюурзанын Азбаяр нь 1971 оны 04 дүгээр сарын 27-нд тус сумын Өвөр-Эрээн багт Аюурзанын ууган хүү болж мэндэлсэн.
Ам бүл 4. Эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Уул сумандаа ажиллан амьдарч байна.
Бага насаа сумын цэцэрлэгт суралцан улмаар 1979-1989 онд Дорнод аймгийн төв Чойбалсан хотын 1 дүгээр 10 жилийн сургууль төгссөн.
Ажилласан байдал:
2003-2007 онд Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны тасагт Байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн хувиараа хөдөлмөр эрхэлж, мал аж ахуйн бизнес хийсэн.
2012 оноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Хуягбаатарын Баттулгын танилцуулг
Х.Баттулга нь 1982 оны 05-р сарын 31-нд Баян-Уул суманд Хуягбаатарын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхдийн хамт Баян-Уул сумандаа ажиллан амьдарч байна.
Бага насаа сумын цэцэрлэгт суралцан улмаар 1989 онд Баян-Уул сумын 10 жилийн сургуульд элсэн орж 1999 онд 10-р анги төгссөн. 2000-2004 онд Аварга Биеийн тамирын дээд сургуульд биеийн тамирын багш, арга зүйч мэргэжлээр суралцан төгссөн.
Ажилласан байдал:
2007 онд Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2016 оны 11-р сараас эхлэн Баян-Уул сумын Засаг даргаар 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Сонгуульт ажил:
Баян-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Улз багаас 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Гавьяа шагнал: 2015 онд Дорнод аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдэг
Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын орлогч Сүхбаатарын Цэрэнбадралын танилцуулга
Сүхбаатар овогтой Цэрэнбадрал би 1977 онд Баян-Уул суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1984 онд тус сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1994 онд 10-р анги төгссөн. 1996 онд Дорноговь аймгийн Зүүн-баян цэргийн нэгтгэл хүрээнд 131-р мотабуудлагын хороо, Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327-р ангид тус тус цэргийн албыг ахлах түрүүч цолтой хааж 1997 онд халагдсан.
1997 оноос малчинаар ажиллаж байгаад 2004 оноос Баян-Уул сумын Харчулуут багийн Засаг даргын албыг хүлээн авч 17 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа баг хамт олноо хошуучлан сумын нийгэм соёлын арга хэмжээнүүдэд тогтмол идэвх санаачлагтай манлайлан оролцож 2010 онд аймгийн Тэргүүний багаар шалгарч байсан.
2015 онд Удирдлага хөгжлийн академийн түргэвчилсэн сургалтаар төрийн Удирдлагаар чиглэлээр дээд болосврол эзэмшиж төгссөн.
Ажиллаж байх хугацаандаа улсын сайн малчин 2, аймгийн сайн малчин 14, сумын сайн малчин 36, Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонд 1, Алтан гадас одонд 5 хүнийг, орон гэргүй 8 өрхийг орон гэртэй бологсон, малжуулах төсөлд 42 өрхийг тус тус шалгаруулж малжуулж, шагнуулсан бөгөөд нь хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж
2009 онд аймгийн Засаг даргын Жуух бичгээр,
2011 онд аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр,
2010 онд аймгийн Тэргүүний багаар
2012 онд НАМЗХолбооны “Алтан од” медиалиар
2014 онд Засгийн газрын Хүндэт жуух бичгээр,
2017 онд Үндэсний статистикийн хорооны Хүндэт жуух бичигээр
2020 онд Хөдөлмөрийн хүндэт медиаль-р тус тус шагнагдсан.
Сумын ИТХ-н төлөөлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
2021 оны 03 сарын 01 өдрөөс эхлэн Баян-Уул сумын Засаг даргын Орлогчоор томилогдон ажиллаж байна.
Эрүүл мэнд
2019 оны 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Нийт нарийн мэргэжлийн их эмч 5, бага эмч 5, сувилагч 5, бусад үйлчилгээний 14, нийт 29 ажилчидтай, 13 ортой иргэддээ үйлчилж байна. Жилдээ дунджаар давхардсан тоогоор 8000 гаруй иргэдэд үзлэг хийж 450 хүн хэвтэн эмчлүүлж байна.
ЭХО болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, төрөх, хагалгааны тасаг, шүдний бор машин, нөхөн сэргээх кабинет, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, мобел технологийн тоног төхөөрөмж, лаборатори зэрэг нарийн мэргэжлийн техник хэрэгслүүдээр эмчилгээ оношлогоо хийж байна.
Алтан гадас одонт Ерөнхий боловсролын сургууль
“Алтан гадас одонт” ерөнхий боловсролын сургууль 1925 онд байгуулагдсан. Одоогоор 45 багш, сурган хүмүүжүүлэгчид, 5 удирдах ажилтан, 31 үйлчилгээний ажилтан, нийт 98 багш, ажилчидтай, 150 хүүхдийн суудалтай бага сургууль, 640 хүүхдийн суудалтай шинэ байранд үйл ажиллагаа явуулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийт 1021 сурагчид 38 бүлэгт суралцаж байна.
Хүүхдийн цэцэрлэг
1957 онд “Өрх гэрийн цэцэрлэг” нэртэй, 20 хүүхэд, 5 багш, ажилчидтайгаар байгуулагдсан бөгөөд одоо 47 багш ажилчидтай, өдрийн үндсэн 12 бүлгээр 305 хүүхэд, явуулын бүлгээр 20 хүүхэд, нүүдлийн бүлгээр 15 хүүхдийг хамруулан ажиллаж байна.