Халхгол

СУМ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

 

1689 онд Сөндийн нутаг Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганаар Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу болон Илдэн Вангийн хошуу нэртэйгээр анх байгуулагдсанаар одоогийн Халхгол сум үүссэн түүхтэй.

Энэ хошууг Н.Пунцаг, П.Чойжав, Ч.Дэмчиг, Д.Цэвээндорж, Ц.Санзайдорж, С.Бат-Очир, Б.Тогтохтөр, Т.Маньбазар, М.Доржпалам нар 1689-1922 он хүртэл угсаа залгамжлан захирч байсан ба 1922-1924 онуудад Д.Жамъянчойжилсүрэн түр захирч байгаад 1924 онд уг хошууг Хан хэнтий уулын аймгийн Халхголын хошуу болгон өөрчилж Буйр нуур, Эрдэнэ мандал, Түмэн-Өлзийт, Халхгол, Цагаан уул, Хунт, Ташгай зэрэг 6 сумтайгаар байгуулсан.

Хошууны өмнөд хэсэгт байсан Хан Чандмань уулын хошуу, Халхголын зүүн өмнө байсан Буриад хошууг 1929 онд татан буулгаж Баян-Өлзийт, Сүмбэр могойт, Халх Нөмрөг сумдыг Буйр суманд нийлүүлэн нийт 7 сумтай болгожээ.

1931 онд Дорнод аймаг байгуулагдахад Халхголын хошууг татан буулгаж Буйр нуур, Хунт гэсэн хоёр сум болгосон ба 1954 онд хоёр сумыг нэгтгэн Халхгол сумыг байгуулжээ.

1994 онд Халхгол, Сүмбэр сум нэгдсэнээр одоогийн Халхгол сум, Илдэн Вангийн хошууны 333 жилийн түүхийг өгүүлнэ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Энхбаатарын Бямбажаргал нь 1985 онд Халхгол сумын Ялалт багт төрсөн. Ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

 

Эзэмшсэн боловсрол:

1993-2003 онд Халхгол сумын ЕБСургуульд бүрэнд дунд боловсрол эзэмшсэн.

2004-2008 онд Улаанбаатар хотод “Монгол дээд сургууль”-д Санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн.

 

Ажлын туршлага:

2008-2021 оныг хүртэл Халхгол сумын ХААН банкны салбар тооцооны төвд Зээлийн эдийн засагчаар тасралтгүй ажилласан.

2021 онд –Халхгол сумын Цаг уурийн өртөөнд Ус судлалын техникч,

2022 оноос сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.



Засаг дарга Хүрэлбаатарын Хүрэл-Эрдэнэ нь 1980 онд Халхгол суманд төрсөн. Ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

 

Эзэмшсэн боловсрол:

1988-1998 онд Халхгол сумын ЕБСургуульд бүрэнд дунд боловсрол эзэмшсэн.

2002-2004 онд Улаанбаатар хотод “ХААИС”-д “Экологи-Байгаль хамгаалагч” мэргэжлээр төгссөн.

2006-2007 онд Удирдлагын академид “Төрийн захиргаа-Нутгийн удирдлага”-аар бакалавр хамгаалсан.

 

Ажлын туршлага:

2001-2002 онд сумын ЗДТГ-ын Байгаль хамгаалагч, ХШАжилтан,

2005-2008 онд сумын Газрын даамал,

2008-2016 онд сумын БОХУБайцаагчаар тус тус ажилласан.

2017 оноос одоог хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байна.

 

Сонгуульт ажил:

2016 оноос хойш өнөөг хүртэл сумын ИТХ-ын Төлөөлөгч,

2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байна.


ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ПҮРЭВСҮРЭНГИЙН ИТГЭЛТӨГС

  1. Овог нэр: Пүрэвсүрэн Итгэлтөгс
  2. Төрсөн огноо:08.28
  3. Ам бүл: 3, Эхнэр хүүгийн хамт амьдардаг.
  4. Төгссөн сургууль: Халхгол сумын ЕБСургуулийг 2010 онд, ХААИС-ЭЗБС-ийг 2014 онд төгссөн
  5. Эзэмшсэн мэргэжил: Бизнесийн менежмент
  6. Ажилласан байдал:
  • 2014 онд Халхгол сумын ЗДТГазарт ХАА-н мэргэжилтэн
  • 2015 онд Халхгол сумын Нийгмийн даатгалын байцаагч
  • 2018 онд Халхгол сумын ЗДТГазар Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн
  • 2020 онд Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2021 оноос одоог хүртэл Халхгол сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна.


  • Хаяг:

  • Утасны дугаар:

  • Имэйл хаяг:

  • Вэбсайт:

  • Факс: