Сэргэлэн

Сумын танилцуулга

Дорнод аймгийн Сэргэлэн сум нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж 5 багтай. Сумын төв Сэргэлэн хараат нь Улаанбаатар хотоос 655 км,  Чойбалсан хотоос 65 км алслагдсан, баруун талаараа Цагаан-Овоо, хойд талаараа Баяндун, Дашбалбар, зүүн талаараа Гурванзагал, Чойбалсан, урд талаараа Баянтүмэн сумдтай хиллэдэг. Газар нутгийн хэмжээгээр аймгийн 14 сумаас 11-т, ордог.

ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ӨЛЗИЙХУТАГ ОВОГТОЙ ГАНЗОРИГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

2023.01.10

 

Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Өлзийхутаг овогтой Ганзориг нь 1981 онд Дорнод аймагт төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж, Цэцэрлэгт хүмүүжсэн.

Дорнод аймгийн 10 жилийн 1 дүгээр  сургуульд 1988-1998 онд суралцаж төгссөн. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

2000-2020 он хүртэл мал маллах, мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах хувиараа хөдөлмөр эрхэлсэн.

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.

Сэргэлэн сумаас улс, аймаг, сумын наадмуудад удаа дараа түрүүлсэн алдартай хурдан хүлгүүдийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор “Морины шүтээн” цогцолборыг байгуулахаар санаачлан 2021 оноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болон иргэдийн хандиваар бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж байна.

Хурдан морь уяж, сойж уралдуулах сонирхолтой.

2014 онд “Сумын Алдарт уяач” цол авсан. 

Ял шийтгэл хүлээж байгаагүй.



ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА БАТАА ОВОГТОЙ ГАНТУЛГЫН ТАНИЛЦУУЛГА

 

  1. Эцэг/эх/-ийн нэр: Батаа

Нэр Гантулга

  1. Төрсөн он сар өдөр 1991 он 05 сар 24

Хүйс Эр

Ам бүл 4

  1. Регистрийн дугаар: ЖЗ91052417
  2. Төрсөн аймаг, хот: Дорнод аймаг Сум, дүүрэг Сэргэлэн сум
  3. Одоогийн харъяалал: Дорнод аймаг Сэргэлэн сум
  4. Боловсрол: Дээд  Мэргэжил: Философи- Улс төр судлалын багш
  5. Боловсролын зэрэг: Улс төр судлалын магистр
  6. Төгссөн сургууль

Төгссөн сургууль

Хугацаа

Боловсрол

1

Сэргэлэн сум Ерөнхий боловсролын дунд сургууль

1999-2007

Тусгай дунд

2

Хэрлэн сум Хан-Уул цогцолбор сургууль

2007-2009

Бүрэн дунд

3

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

2009-2013

Философи-Улс төр судлалын багш

4

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

2013-2015

Улс төр судлалын магистр

 

  1. Таны ажил хөдөлмөрийн туршлага

Ажлын газрын нэр 

Хугацаа

Эрхэлсэн ажил  

1.     

“Ханбогд хөгжил ХХК”

2012-2014

Улаанбаатар хариуцсан худалдааны төлөөлөгч

2.     

Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 3 дугаар бүрэн дунд сургууль

2014-2015

Нийгмийн ажилтан

3.     

Дорнод аймаг Сэргэлэн сум Засаг даргын тамгын газар

2015-2020

Засаг даргын Орлогч дарга

4.     

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар

2020 оноос

Сумын Засаг дарга

 

  1. Урьд нь шагнагдаж байсан шагналууд

Шагналын нэр

Хэдэн онд

Хаанаас олгосон 

1.     

Шилдэг оюутан

2012

“Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо

2.     

МУЗН-ийн 80 жилийн ойн медаль

2019

Дорнод аймгийн Улаан загалмайн хороо

3.     

Дорнод аймгийн Засаг даргын Жуух бичиг

2021

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар

4.

Шилдэг улс төрч залуу

2022

Дорнод аймгийн залуучуудын холбоо


ДОРНОД АЙМАГ СЭРГЭЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ГАНБОЛД ОВОГТОЙ ЭНХЖАРГАЛЫН ТАНИЛЦУУЛГА

2023.01.10

Сэргэлэн сумын Засаг даргын орлогч Ганболд овогтой Энхжаргал нь 1985.02.12-нд Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн.

1993-2001 онд Булган сумын 8-н жилийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшин 2001-2003 онд Дорнод амйгийн Хан-Уул цогцолбор сургуулийн 10-н жилийг төгсөж Бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

2005-2007 онд Улаанбаатар хотноо Хэвлэх үйлдвэрийн газар ажиллаж байсан.

2010-2012 онд Орхон аймгийн Хангайн Бүсийн Улс төрийн Боловсролын Академийг Улс төрийн менежер мэргэжилээр төгссөн.

СОНГУУЛЬТ АЖИЛ:

2009-2021 он хүртэл Сэргэлэн сумын Баян 3 дугаар багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаад 2021 оны 4 дүгээр  сараас Сэргэлэн сумын Засаг даргын орлогч даргаар сонгогдон ажиллаж байна.

2012 оноос одоог хүртэл Сэргэлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2012 оноос Сэргэлэн сумын МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга.

ШАГНАЛ:

2010 онд Сумын Засаг даргын шагнал

2011 онд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүндэт тэмдэг

2016 онд Аймгийн Засаг даргын жуух бичиг

2016 онд Нийгмийн Даатгалын 20-н жилийн ойн хүндэт тэмдэг

2017 онд Аймгийн Тэргүүний ажилтан

2021 онд Залуучуудын холбооны Хүндэт тэмдэг



  • Хаяг:

  • Утасны дугаар:

  • Имэйл хаяг:

  • Вэбсайт:

  • Факс: