Цагдаагийн газар

Галт зэвсгийн сургалтанд хамрагдаж гэрчилгээ авах

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

10 хоног

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

1. Галт зэвсэг худалдах, худалдан авах гэрээг байгуулна.

2. Галт зэвсгийн гэрчилгээ авах хүсэлт бичих

3.Оршин суугаа газрын багийн даргын тодорхойлолт авах

4. ЦГазрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэнгээр ял шийтгэлтэй эсэх лавлагаа гаргуулна.

5. Шүүхийн шинжилгээний албанд галт зэвсгийг 3 ширхэг сумны хамт авч очин, хонгио хошууны нэгдсэн санд дээж авхуулах

5. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сэтгэл мэдрэлийн тасгаар тодорхойлолт гаргуулах

6. Гэрчилгээний үнэ 4800 төгрөгийг ХААН банкны 100900012038 тоот дансанд тушаах,

7. Татварын албан дээр тэмдэгтийн хураамжын төлбөрийн /10000 төгрөг/ даалгарвар үүсгүүлэх

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

- Худалдах, худалдан авах гэрээ

- Өргөдөл

- Багийн засаг даргын тодорхойлолт

- Иргэний үнэмлэхний хуулбар

- Ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт

- Эмнэлгийн тодорхойлолт /Сэтгэл мэдрэл/

- Сүүлийн 3 сарын дотор авхуулсан зураг 3 хувь

- Тухайн галт зэвсэг

- Сум 3 ширхэг

- Галт зэвсгийн гэрчилгээний төлбөрийн баримт

- Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг

- Иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар галт зэвсэг эзэмших, ашиглах, аюулгүй     ажиллагааны сургалтанд хамрагдсан гэрчилгээ

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Энхболд

7019-4412,

Dornod_police@yahoo.com

Буцах Хэвлэх