"ТАНД БАЯРЛАЛАА" арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна

4 жил
"ТАНД БАЯРЛАЛАА" арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас өнөөдөр буюу 2020 оны 2 сарын 11-ний өдрөөс эхлэн "ТАНД БАЯРЛАЛАА" арга хэмжээг эхлүүлж байна. Уг арга хэмжээ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын засаж, залруулж болохоор зөрчлийг танд хэлж, ойлгуулж, зөрчлөө арилгасан тохиолдолд торгохоос татгалзаж танд "ИТГЭЛИЙН ХУУДАС"- ийг олгоно юм байна.