Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг нь ЦЕГ-ын дэд даргаар томилогдсон тул Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр томилогдож, ажлаа хүлээж авлаа.
Дэд хурандаа П.Мөнхбаяр нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгаас ажлын гараагаа эхэлж байсан ба Архангай аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм.