Сум хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг
хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хүлээн авч хянан шийдвэрлүүлнэ.
Өрх толгойлсон эх, эцэг гэж нөхөр нь, эхнэрийн аль нэг нь нас барсан
эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг,
эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх
хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц
бие эх, эцгийг хэлнэ.
1. Өргөдөл
2. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
3. 2 хувь цээж зураг
4.0-18
хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан
дэмжигч/-ийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт
5. Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр
Хэрлэн сумын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баянцагаан
Б.Буянжаргал Б.Дөлгөөн