Матад

Халхын Сэцэн Хан аймгийн Үйзэн вангийн хошуу нь анх Манжийн Энх-Амгалангийн 5 дугаар онд буюу 1666 онд байгуулагджээ. Тус хошууны анхны засаг ноён Дорждашаас хамгийн сүүлийн ноён Гомбосүрэн хүртэл 9 ноён үе залгамжлан суусан байна. Гомбосүрэн үйзэн засаг хошууны бэйс, засаг төрийн Жун ван, Ардын засгийн үед нэрээ өөрчлөн Нанзаддорж болж, олноо өргөгдсөний (Монгол улсын) 14 дүгээр онд буюу 1924 оны 9 дүгээр сард хошууны ардын төлөөлөгчдийн хурлаар феодалын засгийг өөрчлөн ардын засгийн шинэ хуулийн дагуу Матад хан уулын хошууг анхлан байгуулах үед Үйзэн бэйс тушаалаасаа бууж Матад сум байгуулагдсан юм.

  • Монгол Улсын Төрийн 3 удаагийн Шагналт, анхны Ардын Уран ЗохиолчXX зууны манлай соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн
  • Монгол Улсын Гавьяат ЖүжигчинXX зууны манлай эмэгтэй жүжигчин Түдэвийн Цэвээнжав
  • Биологийн ухааны доктор, проффессор, гавъяат багш Шагдарсүрэн
  • Биологийн ухааны доктор Х.Мөнхбаяр
  • Анагаах ухааны дэд эрдэмтэн Б.Бадамцэрэн
  • Дэд эрдэмтэн, хурандаа Б.Товт
  • Гавъяат хуульч, ХТАЗүтгэлтэн Д.Очирхуяг
  • Гавъяат тээвэрчин А.Гэнцэн
  • Төрийн шагналт, гавъяат агрономич Д.Зундуйжанцан
  • Гавъяат жүжигчин Ё.Цэрэндулам
  • ХТАЗүтгэлтэн, хошууч генерал Б.Амарсайхан
  • ХТАЗүтгэлтэн М.Дүгэржав, С.Лувсанчүлтэм
  • Улсын гавъяат малчин Ц.Хасбаатар, Г.Чадраа, Б.Баатар, Ч.Цэрэнням, Ж.Шаравдорж, Б.Болд, Ц.Цэрэнпагма
  • Гавьяат хуульч Хорлоогийн Дамдин
  • Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, сэтгүүлч, эрдэмтэн судлаач Хатагин Готовын Аким.