Өнөөдөр (2024.02.05) аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Дэд хурандаа Н.Шинэбаярыг хүлээн авч уулзан баяр хүргэв.
Тус газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг ханган, хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсүүдийг манлайлан идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж Тэргүүн байрт шалгарчээ.
Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олонд халуун баяр хүргэе.