Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

5 сар
Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс өгсөн хүсэлт, саналын дагуу Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Зүүн бүсийн анхны албадан эмчилгээний төвийг өнгөрсөн онд байгуулан, нийт 14 боловсон хүчнийг ажлын байраар ханган, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
 
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд тус төвийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэж байсан бол энэ онд 50 сая төгрөгийн үнэ бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Тоног төрөөхөмжийн хангаж нэмэгдсэнээр өвчтөнд үзүүлэх эмчилгээний чанар дээшилж байна.
 
Он гараад тус төвөөр шүүхийн шийдвэрээр 26 иргэнд албадан эмчилгээг үзүүлээд байгаа бөгөөд эмчилгээний дараа сэтгэлзүйд нөлөөлөх ухааруулах сургалтуудыг үе шаттай явуулах шаардлагатай тул нэмэлт дэмжлэг шаардлагатай байгаа талаар тус төвийн ерөнхий эмч Б.Батболд санал дэвшүүллээ.
Иймд аймгийн Засаг даргаас сургалтын өрөө, танхимын асуудлыг судалж, дэмжихээ илэрхийлэв.
2 хүн нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
чемодан, хэрэгслийн цүнх ба бичвэр нарын зураг байж магад
эмнэлэг нарын зураг байж магад
ус халаагч ба
Зургийн тодорхойлолт алга байна.
13 хүн ба бичвэр нарын зураг байж магад