Шүүх шинжилгээний хэлтэс

Танилцуулга

 

Бүтэц, зохион байгуулалт

Шүүх шинжилгээний хэлтэс нь:

Удирдлага, санхүү- аж ахуй, криминалистик  шүүх анагаах ухаан, экологи-биологи болон тусгай шинжилгээний ажлын хэсгүүдтэй.

          Хэлтсийн дарга

          Ахлах нягтлан бодогч

          Криминалистикийн ахлах шинжээч

          Криминалистикийн шинжээч-2

          Гарын хээний санч

          Шүүх анагаах ухааны ахлах шинжээч

          Шүүх анагаах ухааны шинжээч

          Эд эсийн шинжээч

          Эд эсийн лаборант

          Туслах ажилтан

          Экологи-биологийн шинжээч

          Химийн шинжээч

          Архив-бичиг хэргийн эрхлэгч

                    Жолооч нийт 15 албан хаагч үүрэг гүйцэтгэдэг.

 

Байгууллагын чиг үүрэг

Шүүх шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны, арбитрын хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр криминалистик, шүүх эмнэлэг, экологи, хими, биологи, ДНХ, бактериологи, физик, эдийн засгийн зэрэг шинжилгээ хийдэг тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай алба юм.

 Тус хэлтэс нь жилд дунджаар 16 төрлийн 1300-1500 орчим шинжилгээ хийж дүгнэлт гарган, 470-550 удаагийн хэргийн газрын үзлэгт оролцож ажилладаг.  

 

ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Шүүх шинжилгээ нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болно.

 

ҮНЭТ ЗҮЙЛ

Чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй алба хаагч.

 

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРААС

2023 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ

 

      Дэвшилтэт программ хангамж, техник, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, магадлан итгэмжлэгдсэн лабораторид тулгуурлан тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд үзлэг, шинжилгээ хийнэ.
    Байгууллагын эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ.

 

 

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСЭЭС

2023 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ

 

Ажил үйлчилгээний чанарын түвшинг нэмэгдүүлж, бүсчилсэн шинжилгээнүүдийг нутагшуулах