Шүүхийн шинжилгээний байгууллагад хийж буй хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ, цогцост хийх шинжилгээ, эцэг, эх тогтоох ДНХ-ийн шинжилгээ төлбөртэй байдаг.
Төлбөрийг Монгол улсын ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн яамны сайд нарын 2017.05.03-ны адрийн А/115, А/176, 142 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-ын дагуу төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.
Төлбөрийг Төрийн сангийн 100070012006 тоот дансанд тушаана.
Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох, нас тогтоох үзлэг -8,000 төгрөг
Цусанд спирт тодорхойлуулах-5,000 төгрөг
Цусанд бүлэг тодорхойлуула х-3,000 төгрөг
Үхлийн шалтгаан тогтоох шинжилгээ -60,000 төгрөг
Гадаадын иргэний цогцост задлан шинжилгээ-800,000 төгрөг
Бэлгийн маргаантай холбоотой үзлэг шинжилгээ бүх иргэнд үнэ төлбөргүй ба бусад үзлэг шинжилгээ 0-18 насны иргэдэд үнэгүй хийгдэнэ.
Эцэг тогтоох шинжилгээний төлбөр 1 хүний 100,000 төгрөгийг Төрийн сангийн 100200012018 тоот дансанд тушаана. 0-18 нас хүртэл үнэ төлбөргүй.
Төлбөрийн чадваргүй иргэдэд “амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой” талаарх Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн төлбөрөөс чөлөөлнө.
Жич: Шүүх шинжилгээний тухай шинэчлэн найруулсан хуулиар даатгалын сангаас дээрх зардлыг гаргахаар тусгасан боловч хэрэгжүүлэх журам гартал хуучин журмыг мөрдөн ажиллаж байна.