Хаврын хуурайшилтын улирал эхэлж, объектын гал түймрийн давтамж, тоо ихсэх төлөвтэй байна.
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 101 утсанд өнгөрөгч долоо хоногт объектын гал түймрийн шинжтэй 7 дуудлага, мэдээлэл иржээ. Гамшгийн төрлөөр нь авч үзвэл:
Объектын гал түймрийн дуудлага – 2
Объектын гал түймрийн мэдээлэл-1
Объектын гал түймрийн зөрчлийн дуудлага – 3
Үүнд: 1. Объектын гал түймрийн дуудлага: Баян-Уул сумын Улз багт 5х6 хэмжээтэй 2 давхар дүнзэн байшин бүрэн шатаж байсныг бүрэн унтраасан. Уг гал түймэрт өртсөн хүн байхгүй.
2. Объектын гал түймрийн дуудлага: Хэрлэн сумын 1 дүгээр багт 16 тонн өвс бүрэн шатаж байсныг бүрэн унтраасан. Уг гал түймэрт өртсөн хүн байхгүй.
3. Объектын гал түймрийн дуудлагын мэдээлэл: Баянтүмэн сумын 2 дугаар баг “Зүүн гол” гэдэг газарт амбаар шатаж байсныг бүрэн унтраасан.
4. Объектын гал түймрийн зөрчлийн дуудлага: Хэрлэн сумын 1, 4, 10 дугаар багуудад пин шатаж байна, пийшингээс их хэмжээний утаа, байшингаас битүү утаа гарч байна гэсэн 3 удаагийн зөрчлийн дуудлагаар тус тус ажилласан байна.
Иймээс иргэн та түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах,
-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
-Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох,
-Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд нь 100-аас доошгүй зайд 10 метрийн өргөнтэй зурвас татах,
-Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,
-Бага насны хүүхдэд хуурайшилт ихтэй үед ил гал, чүдэнз, асаагуур зэргийг хэрэглэж болохгүй талаар заавар зөвөлгөө өгөх,
-Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байж үүсэж болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас ОНЦГОЙЛОН анхааруулж байна.