УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

3 цаг
УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА
Аймгийн хэмжээнд улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 10–15 насны хүүхдүүдийг хамарсан нэмэлт дархлаажуулалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ.
Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд дархлаажуулалтыг явуулна.
Дархлаажуулалтад ашиглах вакцин нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын холбогдох стандарт, шаардлагыг бүрэн хангасан, аюулгүй, чанарын баталгаатай бөгөөд вакцины хүчинтэй хугацаа 2028 оны 01 дүгээр сар хүртэл байна.