ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЖЛЫН ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2 цаг
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН  АЖЛЫН ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Орон нутгийн төсвийн 2026 оны хөрөнгө оруулалтын ажил, Дорнод аймгийг 2026-2030 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгах санал боловсруулж байгаа болон цаг үеийн асуудал, салбарын ажил үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн сэтгэл хангамж, стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний хүрэлцээ, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл бэлэн байдал, газрын болон хөдөө аж ахуйн тасгийн бүтэц орон тооны хүрэлцээ, хүний нөөцийн бодлого, газар тариалан болон жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Үүнд:
Салбарын үйл ажиллагааг Олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны дэмжлэг авахад санаачилгатай ажиллах, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутаг батлагдсан үүлдрийн мал сүргийн бүтцэд онцгой анхаарах, хэв шинжийг алдагдуулахгүй байхад тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулах, шинээр үүлдэр, омог бий болгох, брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх,Тариалангийн талбай га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргах, агро парк, эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэл зэргийн эдийн засгийн тооцоо судалгааг сайтар тооцож, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн идэвх санаачилга дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах,
Аймгийн хэмжээний сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг нэмэгдүүлэх, хүн ам болон сургууль, цэцэрлэгийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангахад хувийн хэвшлийн санал санаачилга дээр тулгуурлан идэвхжүүлэн ажиллах зэрэг зөвлөмж чиглэл өглөө.