ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

1 хоног
ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Орон нутгийн төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтаар “Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авалт нөөц бүрдүүлэлтийн явц, өмнө жилүүдэд нөөцөд бүрдүүлсэн өвс, тэжээлийн хадгалалт хамгаалалт, цаг агаар хүндэрсэн нөхцөл нийлүүлэх хүрэлцээ хангамж, өвс, тэжээлийн агуулахын харуул хамгаалалт, тулгамдсан асуудалтай танилцаж холбогдох үүрэг чиглэл, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
Аймгийн хэмжээнд энэ жил 3.0 сая толгой мал өвөлжихөөр бэлтгэл ажил хангаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 02 дугаар албан даалгаврын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 66,0 тонн байгалийн хадлан (өвс) бэлтгэхээс 515 тонн, 57 тонн тэжээл бэлтгэхээс 80 тонн тэжээл бэлтгэж 100 хувийн гүйцэтгэлтэй байна.