“D-Parliament” платформ

4 сар
“D-Parliament” платформ

Иргэд УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төсөлд цахимаар санал өгөх боломжтой Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор dparliament.mn цахим платформыг нэвтрүүлээд байна. Уг системээр дамжуулан УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд иргэд цахимаар санал, шүүмж, байр сууриа илэрхийлэх боломж бүрдэж байна. Тус платформ нь хуулийн төслийн мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэхээс гадна иргэдийн саналыг бодлого боловсруулах түвшинд тусгах нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог юм.

Иргэдийн өгсөн санал тодорхой хэмжээнд дэмжлэг авсан тохиолдолд холбогдох Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт авч үзэх боломжтой юм. D-Parliament систем нь үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, өргөдөл, гомдол илгээх, УИХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгож байна.