Өнөөдөр /2021.03.17/ аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат, аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах нар аймгийн “Шинжилгээний нэгдсэн цэг”-ийн нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Тус төвд давтан шинжилгээ болон ЭМ-ийн 13А маягтаар Улаанбаатар хот зорчих иргэдээс PCR/ПГУ шинжилгээг авч байгаа бөгөөд 3 дугаар сарын 1-нээс хойш өдөрт дунджаар 150-200 иргэнээс PCR/ПГУ шинжилгээ авч байна.
Аймгийн Онцгой комиссоос шаардлагатай тохиолдол тус төвийг тусгаарлах байраар ашиглахаар, бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Цаашид аймгийн орон нутгийн төсвөөр Зоонозын өвчин судлалын төв байгуулахаар төлөвлөжээ.