Одоогоос 100 жилийн өмнө 1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, АЗДТГ-ын цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, ахмадын төлөөлөл Монгол дайчдын хөшөө, маршал Х.Чойбалсангийн хөшөө болон хурандаа, генерал С.Равдангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.