Дорнод аймгийн хэмжээнд сүү боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг судлан дүгнэлт гаргах зорилгоор аймгийн Засаг даргын 2021 оны А/15 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 3 дахь удаагийн уулзалтаа өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Дорнод аймгийн сүү үйлдвэрлэгчдийн “Дэвшил холбоо” ТББ-ийн “Сүү үйлдвэрлэлийн цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээлэлтэй танилцаж, саналаа солилцлоо.