Гамшигт тэсвэртэй орон нутаг төслөөс бүсийн төв дорнод аймгийн ОБГ-т тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

3 жил
Гамшигт тэсвэртэй орон нутаг төслөөс бүсийн төв дорнод аймгийн ОБГ-т тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв
Гамшигт тэсвэртэй орон нутаг төслөөс Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвд нийт 70 сая төгрөгийн үнэ бүхий дэмжлэг үзүүлэхээс өнөөдөр /2021.03.24/ 5 нэр төрлийн 12 ширхэг 7.8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Энэхүү төсөл нь Хэрлэн сумын 1,2,3,4,6,8,9,10 дугаар баг болон Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус хэрэгжиж байна.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Хамгийн гол нь төслүүдээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглаж, үр өгөөжийг хүртэх чухал. Тиймээс бид аймаг, орон нутагт хэрэгжиж буй төслүүдийг үргэлжлүүлж, нутагшуулан авч үлдэхэд анхаарч ажиллаж байна." гэв.