Хэрлэн сумын малчдад Улсын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв

3 жил
Хэрлэн сумын малчдад Улсын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг үндэслэн, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улсын аюулгүйн нөөцөөс түгээмэл тархацтай ашигт малтмалын нөлөөлөлд өртөж буй Хэрлэн сумын 1,2,3,5 дугаар багийн зөвшөөрөгдсөн бүсэд мал малладаг нийт 82 өрхөд тус бүр 30-н боодол өвсөөр дэмжлэг үзүүллээ.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн малчидтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, цаашид ч аймгийн төвийн малчин өрхөө дэмжиж, өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр олгох, хадлан бэлтгэх газрыг шийдэх, худаг ус, цахилгаанд холбож өгөх ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн юм.
May be an image of grass
May be an image of 1 person and standing
May be an image of one or more people, people standing and grass
May be an image of 2 people, people standing and outdoors