Буйр нуурт живсэн авто машинуудыг татан гаргах ажиллагаанд оролцсон усчин аврагчид урамшуулал олголоо

3 жил
Буйр нуурт живсэн авто машинуудыг татан гаргах ажиллагаанд оролцсон усчин аврагчид урамшуулал олголоо

2021 оны 1 дүгээр сард Халхгол сумын Буйрын нуурт 7 хоногийн зайтай 2 тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живсэн, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Буйр нуурт осолдсон автомашинуудыг татан гаргаж авах ажиллагааг 02-р сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур, нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах, ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж мөнгөн урамшуулал олголоо.  

Татан гарган авах ажиллагааг Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан баг амжилттай ажиллаж тус 2 автомашиныг татан гаргасан юм.

Тодруулбал тээврийн хэрэгслүүд Ялалт багийн Буйр тосгоноос баруун зүгт Хошуу бургас гэх газарт 2 автомашин осолдож, азаар хүний амь нас эрсдээгүй байна.