“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аян цахимаар нээлтээ хийлээ

3 жил
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аян цахимаар нээлтээ хийлээ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяныг “Эрсдлээс урьдчилан сэргийлж-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлье” уриан дор энэ 4 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулна.
 
Аяны нээлтийн үйл ажиллагаа 2021.04.01-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа. Нээлтийн ажиллагаанд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож нээж үг хэллээ.
 
Тус сарын аяныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, МҮЭХороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.
 
Мөн энэ жилийн тухайд аймгийн Төрийн аудитын газраас ЕБС гүйцэтгэлийн шалгалт хийж аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд эрсдэх орчин бүхий газрууд байж болзошгүй учраас энэ хүрээнд ажлыг зохион байгуулахыг зөвлөжээ. Тус зөвлөмжийн хүрээнд ЕБС, цэцэрлэгүүдэд мэргэжлийн байгууллагаар эрсдэлийн үнэлгээг хийлгэж, зөвлөмж гарган урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулна.
 
Аяны хүрээнд цаг үеийн нөхцөл байдал /Covid-19/ цар тахалтай холбоотойгоор олон нийтийг цуглуулахгүйгээр цахимаар сургалтын үйл ажиллааг зохион байгуулна. Сарын хугацаанд аяны үйл явц, хүрч буй үр дүнг цахимаар болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэх юм.