Дорнод аймагт вакцинжуулалт нөгөөдөр эхэлнэ

2 долоо хоног
Дорнод аймагт вакцинжуулалт нөгөөдөр эхэлнэ
Дорнод аймагт Коронавируст халдвар ( COVID-19 )-ын эсрэг 8500 тун Вероцелл вакциныг татан авч байна.
 
Эхний ээлжинд тархвар судлалын заалтаар Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах, Гаалийн байгууллагын ажилтан албан хаагчид, мөн Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд, Их сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнууд тус тус вакцинжуулалтад хамрагдах юм.
➡Иргэн бүр хариуцлагатай байж, халдваргүй бүс чигээрээ вакцинжуулалтын бүрэн тунгаа авч, #Ногоон_бүсээрээ үлдэцгээе.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар